Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хамтын ажил
2 ажилчин хамтран 2 өдөрт ажлаа дуусгав. Хэрэв I ажилчин нь 2 өдөр, II ажилчин нь 1 өдөр ажилласан бол тэд хамтдаа нийт ажлын 5/6-г гүйцэтгэх байв. I ажилчин ганцаараа энэхүү ажлыг хэдэн өдөр гүйцэтгэх вэ?
A.1 B.2 C.3 D.4 E.5
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:I ажилчин ганцаараа $x$ өдөрт, II ажилчин ганцаараа $y$ өдөрт нийт ажлыг дуусгадаг гэвэл нийлээд нэг өдөрт нийт ажлын $\dfrac1x$ ба $\dfrac1y$ хэсгийг гүйцэтгэнэ.
Бодолт:$$\left\{\begin{array}{c}
2\cdot\dfrac1x+2\cdot\dfrac1y=1\\
2\cdot \dfrac1x+\dfrac1y=\dfrac56
\end{array}\right.$$ байна. Эхний тэгшитгэлээс хоёр дахийг хасвал $\dfrac1y=\dfrac16\Rightarrow y=6$. Иймд $\dfrac 2x+\dfrac26=1$. Эндээс $x=3$ болов.
Сорилго
ЭЕШ математик №02, А хувилбар Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 өгүүлбэртэй бодлого 2020-03 sar математик105 2020-03-23 Өгүүлбэртэй бодлого Сорил-2. Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар Өгүүлбэртэй бодлого