Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хэллэгийн хэлбэр
Дурын натурал $n$-ийн утганд тэгш бүхэл тоон утгатай байх илэрхийллэл аль нь вэ?
A. $n^2+n$
B. $n^2+n+1$
C. $n^3$
D. $n+1$
E. $2^n+2^{n-1}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 72.41%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Дараалсан хоёр натурал тооны нэг нь тэгш тул үржвэр нь тэгш. Иймд $n^2+n=n(n+1)$ үргэлж тэгш байна. Харин $2^n+2^{n-1}$ нь $n=1$ үед $2^1+2^0=3$ буюу тэгш байж чадахгүй. Бусдыг нь $n=1;2$ үед шалгаад сондгой байж болохыг хялбархан харж болно.