Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хэсэглэл ба үржвэрийн зарчим
Ангийн 30 сурагчийн 20 нь хүү байв. 4 хүү, 2 охиноос бүрдэх ангийн жижүүрийг хэдэн янзаар сонгож болох вэ?
A.$C_{30}^6$ B.$C_{20}^4C_{10}^2$ C.$A_{20}^4A_{10}^2$ D.$A_{30}^6$ E.$C_{(20)}^4C_{(10)}^2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:70.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Ангийн жижүүр нь хөвгүүд ба охид гэсэн хоёр хэсгээрээ нэг утгатай тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл $A$ нь дөрвөн хүүгээс тогтох хэсэг, $B$ нь хоёр охиноос тогтох хэсэг гэвэл жижүүрийн олонлог нь $A\times B$ гэж үзэж болно. Иймд нийт боломжит жижүүрийн тоо нь $|A\times B|=|A|\cdot|B|$ байна.
Бодолт:Дөрвөн хүүг $C_{20}^4$ янзаар сонгож болох бөгөөд тухай бүрт нь хоёр охиныг нь $C_{10}^2$ янзаар сонгож болох тул $C_{20}^4C_{10}^2$ байна.
Сорилго
ЭЕШ математик №03 2016-09-05 Комбинаторик 1 1сарын-31-ний сорил сорилго 2 сорилго 2 тестийн хуулбар сорилго 2 тестийн хуулбар 2020-06-04 сорил сорилго 2 тестийн хуулбар тестийн хуулбар Хэсэглэл Комбинаторик КОМБИНАТОРИК комбинаторик. Хэсэглэл Сэлгэмэл Гүйлгэмэл Хэсэглэл Комбинаторик 1 тестийн хуулбар Хэсэглэл Xолимог тест 4 магадлал AAC6 matematik Сорил