Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Замдаа саатсан галт тэрэг

840 км зайг галт тэрэг тодорхой хугацаанд явах ёстой байв. Замын хагаст 30 минут саатсан тул хугацаандаа хүрэхийн тулд хурдаа 2км/цаг-аар нэмэв. Галт тэрэг замд хэчнээн хугацаа зарцуулсан бэ?

A. 18 цаг   B. 19 цаг   C. 20 цаг   D. 21 цаг   E. 22 цаг  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.50%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Галт тэрэгний хэвийн хурд $v$ км/цаг гээд хугацаагаар тэгшитгэл зохиож бод.
Бодолт: Галт тэрэгний хэвийн хурд $v$ км/цаг бол $840/v$ цаг зарцуулна. Замын эхний хагаст $420/v$ цаг, сааталд $1/2$ цаг, сүүлийн хагаст $420/(v+2)$ цаг зарцуулсан тул $$\dfrac{840}{v}=\dfrac{420}{v}+\dfrac{1}{2}+\dfrac{420}{v+2}$$ болно. Эндээс $$\dfrac{420}{v}-\dfrac{420}{v+2}=\dfrac{420(v+2)-420v}{v(v+2)}=\dfrac{840}{v(v+2)}=\dfrac{1}{2}$$ буюу $v^2+2v-1680=0$ болов. $v>0$ тул $$v=\dfrac{-2+\sqrt{4+4\cdot 1680}}{2}=\dfrac{-2+82}{2}=40.$$ Иймд $840/40=21$ цаг зарцуулсан.

Сорилго

ЭЕШ математик №03  2016-05-05  Оношилгоо тест 12 анги  Сорилго 2 А хувилбар  Сорилго 2 Б хувилбар  2020-02-06  математик107  2020-03-17 Soril  Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар 

Түлхүүр үгс