Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №4701
Бүтэн хөзрийн 52 модноос таамгаар эхлээд 2 мод авахад 2 дөрвөлжин, дараа нь 3 мод авахад 2 дөрвөлжин, 1 цэцэг байв. Дахиад таамгаар 2 мод авахад ядаж 1 дөрвөлжин гарах магадлалыг ол.
A. $\dfrac{38}{47}$
B. $\dfrac{C_{47}^2-C_{38}^2}{C_{47}^2}$
C. $\dfrac{C_{9}^1\cdot C_{46}^1}{C_{47}^2}$
D. $\dfrac{C_9^1\cdot C_{38}^1}{C_{47}^2}$
E. $\dfrac{38\cdot47}{46\cdot 39}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 47.17%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Үлдсэн хөзрийн тоо $52-5=47$. Үлдсэн дөрвөлжин $13-4=9$. Үлдэх модноос 2-ийг сонгох боломжийн тоо $C_{47}^2$. Нэг ч дөрвөлжин гарч ирэхгүй байх боломжийн тоо нь $C_{47-9}^2=C_{38}^2$. Ядаж нэг дөрвөлжин гарч ирэх боломжийн тоо $C_{47}^2-C_{38}^2$. Иймд дахиад таамгаар 2 мод авахад ядаж 1 дөрвөлжин гарах магадлал нь $\dfrac{C_{47}^2-C_{38}^2}{C_{47}^2}$ байна.