Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Дундаж оноо
Анги 10 хүү, 15 охинтой байсан ба биологийн шалгалтын дундаж оноо 90 байв. Охидын дундаж оноо $x$ байсан бол хөвгүүдийн дундаж оноог ол.
A.$200-\dfrac23x$ B.$225-\dfrac32x$ C.$250-2x$ D.$250-3x$ E.$275-2x$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:70.83%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дундаж оноо нь сурагчдын нийт оноог тухайн сурагчдын тоонд хуваахад гарна.
Бодолт:Хөвгүүдийн дундаж оноог $y$ гэе. Тэгвэл нийт оноо нь $10y+15x$ байна. Иймд дундаж оноо нь $\dfrac{10y+15x}{10+15}=90$ байна. Эндээс $y=225-\dfrac32x$ болов.