Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
12 ба 18-д зэрэг хуваагдах тоонууд
1000-аас бага 12-т хуваагддаг тоонуудын олонлогийг $A$, 18-д хуваагддаг тоонуудын олонлогийг $B$ гэе. $A\cup B$ олонлог хэчнээн элементтэй вэ?
A.110 B.210 C.111 D.138 E.27
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:40.37%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$m$-тооноос хэтрэхгүй, $n$-д хуваагдах натурал тоонуудын тоо $\left[\dfrac{m}{n}\right]$ байдаг. $a$ ба $b$ тоонуудад нэгэн зэрэг хуваагддаг тоонууд нь $\text{ХБЕХ}(a,b)=[a,b]$-д хуваагдах тоонууд юм.
Бодолт:$A\cap B$ нь 1000-аас бага 12 ба 18-д зэрэг хуваагдах тоонуудын олонлог тул
\begin{align*}
|A\cup B|&=|A|+|B|-|A\cap B|\\
&=\left[\frac{999}{12}\right]+\left[\frac{999}{18}\right]-\left[\frac{999}{[12,18]}\right]\\
&=83+55-27=111
\end{align*}
байна. Энд 12 ба 18-д зэрэг хуваагдах тоонууд нь $[12,18]=36$ тоонд хуваагдах тоонууд болохыг ашиглав.
Сорилго
ЭЕШ математик №05, А хувилбар 2017-02-21 Магадлал, статистик давтлага 1 тоо тоолол жилийн эцсийн шалгалт Тест 12 в 03.12 2020-05-06 Ерөнхий мэдлэг 9 Ерөнхий мэдлэг 9 тестийн хуулбар комбинаторик 2 КОМБИНАТОРИК Нийлбэрийн зарчим Магадлал, статистик давтлага 1 тестийн хуулбар Комбиторик ба магадлал Нийлбэрийн зарчим магадлал 14.1. Магадлал, статистик давтлага