Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Үлдэгдэлтэй хуваах
Бат, Болд хоёр нэг ижил тоог харгалзан 8 ба 9-д үлдэгдэлтэй хуваажээ. Батын гаргасан ноогдвор дээр Болдын гаргасан үлдэгдлийг нэмэхэд 13 гарчээ. Бат ямар үлдэгдэл гаргасан бэ.
A. 6
B. 4
C. 3
D. 2
E. 1
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.22%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: $n=8k_1+r_1=9k_2+r_2$, $k_1+r_2=13$ гэе. Эндээс $8k_1+r_1=9k_2+13-k_1\Rightarrow r_1=9(k_2-k_1+1)+4$. 9-д хуваахад 4 үлдэгдэл өгдөг 8-аас бага эерэг бүхэл тоо зөвхөн 4 байх тул $r_1=4$.