Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4739

$a, b$ нь эерэг бүхэл тоонууд ба $a^2-b^2=11$ бол $3a+3b$ нь дараах тоонуудын алинтай нь тэнцүү вэ?

A.33   B.36   C.11   D.12   E.26  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:54.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
Бодолт:$(a-b)(a+b)=11$ ба $11$ анхны тоо тул хоёр натурал тооны үржвэрт зөвхөн $1\cdot 11$ гэж задарна. $0< a-b< a+b$ тул $a-b=1$, $a+b=11$ байна. Иймд $3a+3b=3\cdot 11=33$.

Сорилго

ЭЕШ математик №06  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3  математик109  Тест9-8  2020-05-01 soril  Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил 

Түлхүүр үгс