Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4746

Математикийн хичээлийн шалгалтанд ангийн хөвгүүдийн авсан онооны дундаж $82\%$, харин охидуудынх $85\%$ байв. Ангийн эрэгтэй сурагчдын тоо эмэгтэй сурагчдын тооноос 2 дахин их бол ангийн дундаж оноог ол.

A.$82.5\%$   B.$83\%$   C.$84.5\%$   D.$85\%$   E.$86\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Дундаж оноо нь сурагчдын авсан нийт оноог сурагчдын тоонд хуваахад гарах тоо юм.
Бодолт:Охидын тоог $n$ гэвэл хөвгүүдийн тоо $2n$, ангийн нийт сурагчдын тоо $3n$ байна. Хөвгүүдийн авсан нийт оноо $2n\cdot 82\%$, охидын авсан нийт оноо $n\cdot 85\%$, харин ангийн нийт сурагчдынх $2n\cdot 82\%+n\cdot 85\%=n\cdot 249\%$ байна. Иймд дундаж оноо нь $\dfrac{n\cdot 249\%}{3n}=83\%$ байна.

Сорилго

ЭЕШ математик №06  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2  Давтлага  математик108  Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс