Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэнцэтгэл биш

$x, y, z$ нь $x< y< z$ байх эерэг бүхэл тоонууд бол дараах өгүүлбэрүүдийн аль нь ямагт үнэн бэ?

A.$xy>z$   B.$z-y>x$   C.$z-2=x$   D.$z>\dfrac{y}{x}$   E.$x+y>z$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:57.14%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Үнэн тэнцэтгэл бишийг батлаад, ямагт үнэн байж чадахгүй тэнцэтгэл бишүүдийн хувьд эсрэг жишээ гарга.
Бодолт:$z>\dfrac{y}{x}$ илэрхийлэл нь ямар ч $x< y< z$ эерэг бүхэл тоонуудын хувьд үнэн байх нь илэрхий. Учир нь $z>y\ge \dfrac{y}{x}$. Бусад нь бүх $x< y< z$ тоонуудын хувьд үнэн байж чадахгүйг жишээ гарган харуулж болно. Жишээ нь $x=1, y=6, z=8$ үед A, C, E үнэн байж чадахгүй; $x=4$, $y=6$, $z=8$ үед B худал байна.

Сорилго

ЭЕШ математик №06  2016-08-03  hw-58-2017-04-20  ЭЕШ сорил-1  бие даалт 8 

Түлхүүр үгс