Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №4756
Жилийн дотор долларын төгрөгтэй харьцах ханш $25\%$-р өсөв. Харин төгрөгийн евротой харьцах ханш $20\%$-р буужээ. Долларын евротой харьцах ханш хэрхэн өөрчлөгдсөн бэ?
A. $5\%$ өссөн
B. $5\%$ буурсан
C. өөрчлөгдөөгүй
D. $10\%$ өссөн
E. $10\%$ буурсан
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 41.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Анх $D=\alpha T$, $T=\beta E$ байсан гэвэл $D=\alpha\beta E$ байна. Жилийн дараа $D^\prime=1,25\alpha T^\prime$, $T^\prime=0,8\beta E^\prime$ болох тул $D^\prime=1,25\cdot 0,8\alpha\beta E^\prime=\alpha\beta E^\prime$ тул ханш өөрчлөгдөөгүй байна.
Сорилго
ЭЕШ математик №07
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3
математик110
2020-04-20 soril
Өгүүлбэртэй бодлого