Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Тэнцүү сурагчтай машинууд
Найман сурагчийг тус бүр 6 хүний багтаамжтай 2 машинд суулгав. Машин бүрт тэнцүү тооны сурагч суусан байх боломжийн тоо $\fbox{ab}$ байна. Машинуудад тэнцүү биш тооны зорчигч суусан байх боломжийн тоо $\fbox{cde}$
ab = 70
cde = 168
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 33.65%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Зөвхөн 1-р машинд суух хэсэг хүнийг сонгох боломжийн тоог сонирхоход хангалттай.
Бодолт: Тэнцүү зорчигч суух үед 1-р машинд суух 4-хүнийг $C_8^4=\dfrac{8!}{4!4!}=70$. Тэнцүү биш зорчигч суух үед 1-р машинд 2,3,5,6 зорчигч суух тул $C_8^2+C_8^3+C_8^5+C_8^6=\dfrac{8!}{2!6!}+\dfrac{8!}{3!5!}+\dfrac{8!}{5!3!}+\dfrac{8!}{6!2!}=168$.
Сорилго
ЭЕШ математик №07
2016-08-13
математик102
Хэсэглэл
комбинаторик. Хэсэглэл Сэлгэмэл Гүйлгэмэл
Хэсэглэл
Хэсэглэл