Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №4793
Арифметик прогрессийн эхний $n$ гишүүний нийлбэр нь $S_n=n^2+n+1$ байв. 4 ба 5-р гишүүний нийлбэрийг ол.
A. 10
B. 18
C. 28
D. 31
E. Ийм арифметик прогресс байж болохгүй.
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 23.21%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Ийм арифметик прогресс нь $a_1,a_2,\dots,a_n,\dots$ гэвэл $a_1=S_1$, $$a_n=S_n-S_{n-1}=n^2+n+1-((n-1)^2+(n-1)+1)=2n, n\ge 2$$ болно.
Гэтэл $a_1=S_1=3, a_2=S_2-S_1=2\cdot 2=4, a_3=S_3-S_2=2\cdot 3=6$ нь арифметик прогресс болж чадахгүй. Иймд ийм арифметик прогресс оршин байхгүй.
Сорилго
ЭЕШ математик №08
2020-03-23 soril
2020-06-08 сорил
Арифметик прогресс,Геометр прогресс
2020-12-12
2020-12-26
АРИФМЕТИК ПРОГРЕСС
Арифметик, геометр прогрессийн бодлогууд 05-05
Арифметик, геометр прогрессийн бодлогууд 05-05 тестийн хуулбар
9-р анги "Прогресс"
Дараалал
Xолимог тест 3
daraala ba progress
Прогресс
2024-6-12