Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
2 юмуу 3-ийн яг нэгэнд нь хуваагддаг тоо
100-аас хэтрэхгүй 2 юмуу 3-ийн яг нэгэнд нь хуваагддаг тоо хэд байх вэ?
A.67 B.51 C.63 D.48 E.37
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.22%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:2-т хуваагддаг тоонуудаас 2 ба 3-т хуваагддаг тоонуудыг хасахад зөвхөн 2-т хуваагдах тоонууд үлдэнэ. 3-т хуваагддаг тоонуудаас 2 ба 3-т хуваагддаг тоонуудыг хасахад зөвхөн 3-т хуваагдах тоонууд үлдэнэ.
Бодолт:2-т хуваагддаг тоо $\big[\frac{100}{2}\big]=50$, 3-т хуваагддаг тоо $\big[\frac{100}{3}\big]=33$, 2 ба 3-т зэрэг хуваагддаг тоо $\big[\frac{100}{6}\big]=16$ байна. Иймд 2-т хуваагддаг, 3-т хуваагддаггүй тоо $50-16=34$, 3-т хуваагддаг, 2-т хуваагддагүй тоо $33-16=17$. Яг нэгд нь хуваагддаг тоо $34+17=51$.
Сорилго
ЭЕШ математик №09 2016-05-16 hw-58-2016-06-02 combinatorics 2020-05-06 комбинаторик 2 Нийлбэрийн зарчим Нийлбэрийн зарчим