Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Адилтгал үнэн илэрхийлэл

Дараах илэрхийлэлүүдийн аль нь дурын натурал $n$ тооны хувьд үнэн байж чадах вэ?

A.$n+1$ анхны тоо   B.$3n+1$ тэгш тоо   C.$1+2+\cdots+n$ сондгой тоо   D.$1+2+\cdots+n$ тэгш тоо   E.$n$ ба $n-2$-ийн нийлбэр тэгш тоо  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.44%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$n$-ийн тодорхой утгуудад хэллэгүүд үнэн байж чадах эсэхийг шалга.
Бодолт:$n+(n-2)=2n-2=2(n-1)$ тэгш гэдэг нь ямар ч $n$-ийн хувьд үнэн байна. Бусдыг нь тодорхой тоонууд орлуулж тавин дурын $n$-ийн хувьд үнэн байж чадахгүйг шалгаж болно. Жишээ нь $n=3$ үед $3+1=4$ зохиомол, $n=2$ үед $3\cdot2+1=7$ сондгой, $n=3$ үед $1+2+3=6$ тэгш, $n=2$ үед $1+2=3$ сондгой болж байна.

Сорилго

ЭЕШ математик №09  2016-08-21  Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3  математик108 

Түлхүүр үгс