Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4837

Тус бүр 5 сонгох хариутай 10 асуултанд таамгаар хариулахад 9-д нь зөв хариулсан байх магадлал аль нь вэ?

A. $\dfrac{2}{5^9}$   B. $\dfrac{10}{C_{10}^9}$   C. $\dfrac{1}{5^{10}}$   D. $\dfrac{8}{5^{9}}$   E. $\dfrac{9}{10}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 23.53%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт: 10 асуултын 9-д зөв хариулах 40 боломж бий (алдсан хариултыг $4\cdot 10$ янзаар сонгож болно). Нийт боломжит хариултын тоо $5^{10}$ тул магадлал нь $\dfrac{40}{5^{10}}=\dfrac{8}{5^9}$.

Сорилго

ЭЕШ математик №10  2021-02-18  Сонгодог магадлал  МАГАДЛАЛ  Магадлал статистик 1  Магадлал статистик 1 

Түлхүүр үгс