Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Конуст багтсан бөмбөрцөгийн эзлэхүүн

Өндөр нь 4, суурийн радиус нь 3 байх конус өгөгдөв. Уг конусын эзлэхүүнийг түүнд багтсан бөмбөрцгийн эзлэхүүнд харьцуулсан харьцааг ол.

A. $7:4$   B. $2:1$   C. $3:1$   D. $8:3$   E. $11:4$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 55.87%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Конусын тэнхлэгийг дайрсан хөндлөн огтлолыг авч үз.
Бодолт:
Багтсан бөмбөрцгийн радиусыг $r$ гэе. Зурагт үзүүлсэн $AFO$, $AEB$ гурвалжнууд төсөөтэй тул $\dfrac{4-r}{\sqrt{3^2+4^2}}=\dfrac{r}{3}\Rightarrow r=\dfrac32$ тул эзлэхүүн нь $$V_\textit{б}=\dfrac43\pi\cdot r^3=\frac43\pi\cdot 1.5^3=4.5\pi.$$ Конусын эзлэхүүн $$V_\textit{к}=\frac13 S\cdot h=\frac13\pi R^2\cdot h=\frac13\pi 3^2\cdot 4=12\pi.$$ Иймд харьцаа нь $12:4.5=8:3$.

Сорилго

ЭЕШ математик №10  2016-04-18  000 Сэдэв  000 Сэдэв тестийн хуулбар  2020-03-06  2020-04-01 сорил  2020-04-16 сорил  Эргэлтийн бие  2021-05-18 сорил  Огторгуйн геометр-1  Огторгуйн геометр-1  2024-7-2 

Түлхүүр үгс