Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тригонометр функцийн утгын муж олох

$y=9-12\sin 2x-2\cos^2 2x$ функцийн утгын мужийг ол.

A. $-11\le y\le 21$   B. $-3\le y\le 21$   C. $-11\le y\le 9$   D. $-11\le y\le 11$   E. $-3\le y\le 11$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 65.67%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $-1\le s=\sin 2x\le 1$-ээр $y$-ийг илэрхийлж бодно.
Бодолт: $s=\sin 2x$ гэвэл \begin{gather*} y(x)=9-12\sin 2x-2\cos^2 2x=9-12\sin 2x-2(1-\sin^22x)=\\ =2s^2-12s+7=g(s), -1\le s\le 1 \end{gather*} байна. $-1\le s\le 1$ үед $g^\prime(s)=(2s^2-12s+7)^\prime=4s-12< 0$ тул $g(s)$ нь буурах функц байна. Иймд $g(1)\le g(s)=y\le g(-1)\Rightarrow$ $$2\cdot1^2-12\cdot 1+7=-3\le y\le 2\cdot(-1)^2-12\cdot(-1)+7=21.$$

Сорилго

ЭЕШ математик №10  hw-58-2016-05-17  Төрөл бүрийн бодлогууд  2020-03-16 сорил  Функц 

Түлхүүр үгс