Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Амжилтын магадлал
Хэрэв хүү төрөх магадлал $\dfrac12$ бол 4 хүүхэдтэй айл 3 хүүтэй байх магадлал $\dfrac{1}{\fbox{a}}$; 2 хүү, 2 охинтой байх магадлал $\dfrac{\fbox{b}}{\fbox{c}}$; нэг ч хүүгүй байх магадлал $\dfrac{1}{\fbox{de}}$ байна.
a = 4
bc = 38
de = 16
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 43.42%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $p$ магадлалтай үзэгдэл $n$ удаагийн туршилтаар яг $k$ удаа амжилттай явагдах магадлал $C_n^kp^kq^{n-k}$ байдаг. Энд $q=1-p$ байна.
Бодолт: $p=\frac12$, $q=1-\frac12=\frac12$, $n=4$. 3 хүүтэй байх магадлал $C_4^3\cdot\big(\frac12\big)^3\cdot\frac12=\frac{4}{16}=\frac14$. 2 хүү, 2 охинтой байх магадлал $C_4^2\cdot\big(\frac12\big)^2\cdot\big(\frac12\big)^2=\frac38$, нэг ч хүүгүй байх магадлал $C_4^0\cdot\big(\frac12\big)^0\cdot\big(\frac12\big)^4=\frac{1}{16}$.