Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хоёр шооны нийлбэр

Зөв хэлбэртэй 2 шоог зэрэг хаяхад гарах тоонуудын нийлбэрийг $n$ гэе. $n$-ийн дараах утгуудаас аль нь илүү магадлалтай вэ?

A. $2$   B. $3$   C. $7$   D. $8$   E. Бүгд ижил магадлалтай  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.89%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 6-аас хэтрэхгүй 2 натурал тооны нийлбэр 2, 3, 7, 8 байх боломжуудыг тооцоол.
Бодолт: $2=1+1$, $3=2+1=1+2$, $7=1+6=2+5=\dots=6+1$, $8=2+6=3+5=\dots=6+2$ байна. Өөрөөр хэлбэл 2 нь 1 боломжтой, 3 нь 2 боломжтой, 7 нь 6 боломжтой, 8 нь 5 боломжтой байна. Иймд $n=7$ байх магадлал хамгийн өндөр байна.

Сорилго

2016-08-10  2017-04-28  Магадлал, Статистик 2  Магадлал  Darin 11  2021-02-18  Сонгодог магадлал  Магадлал статистик 1  Магадлал статистик 1  Магадлал, Статистик 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс