Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №4908

Гурвалжны нэг өнцгийн косинус нь $-0.6$ байв. Дараахь өгүүлбэрүүдийн аль нь үнэн бэ?

A. Хурц өнцөгт гурвалжин   B. Мохоо өнцөгт гурвалжин   C. Тэгш өнцөгт гурвалжин   D. Мохоо өнцөг нь $120^\circ$   E. Уг өнцгийн синус нь $-0.8$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хурц өнцгийн косинус эерэг, тэгш өнцгийн косинус 0, мохоо өнцгийн косинус сөрөг байдаг.
Бодолт: Сонголт эхний гурвын нэг байх нь ойлгомжтой. Учир нь бид нэг л зөв хариулт сонгох ёстой бөгөөд эхний 3-ийн нэг нь ямагт үнэн байна. Нэг өнцгийн косинус нь сөрөг тул мохоо өнцөгт гурвалжин гэсэн хувилбар нь зөв байна. D хариултын хувьд $\cos120^\circ=-0.5$ тул зөв хариулт байж чадахгүй. E хариултын хувьд гурвалжны өнцгийн синус нь үргэлж эерэг байдаг тул мөн адил зөв хариулт болж чадахгүй.

Сорилго

Косинусын теорем  Косинусын теорем тестийн хуулбар  СИНУС БА КОСИНУСЫН ТЕОРЕМ  Синус, косинусын теорем  Косинус ба синусын теорем 

Түлхүүр үгс