Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Ах дүүсийн нас
Жилийн өмнө ах дүү гурвын нас нийлбэр нь 12-той тэнцүү, арифметик прогрессийн дараалсан гишүүд болж байв. Ноднин шинээр төрсөн дүүг нь оролцуулбал ах дүүсийн нас мөн л арифметик прогрессийн дараалсан гишүүд болж байгаа бол том ах нь энэ жил хэдэн настай вэ? Хүүхдүүдийн нас бүхэл тоо бөгөөд шинэ жилээр нас нэмнэ гэж тооц.
A. $3$
B. $4$
C. $5$
D. $6$
E. $7$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 52.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $x$, $y$, $z$ нь арифметик прогрессийн дараалсан гишүүд бол $x+z=2y$ байдаг.
Бодолт: Ах дүү гурвын насыг өсөх дарааллаараа $x$, $y$, $z$ гэвэл $x+z=2y$ ба
$$(x-1)+(y-1)+(z-1)=3y-3=12$$
байна. Иймд $y=5$. Шинээр төрсөн дүү нь энэ жил 1 настай. Иймд $d=\dfrac{5-1}{2}=2$ тул том ах нь $z=5+2=7$ настай.