Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Орлуулга ашиглан функцийн ХБ утга олох

$y=\cos^2x-4\cos x+1$ функцийн хамгийн бага утгыг ол.

A.$-4$   B.$-3$   C.$-5$   D.$-2$   E.$-6$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.85%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$y=f(c)=c^2-4c+1$ функцийн $-1\le c\le 1$ байх үеийн хамгийн бага утгыг ол.
Бодолт:$c=\cos x$ гэвэл $y=f(c)=c^2-4c+1$, $|c|\le 1$ болно. $f^\prime(c)=2c-4=0\Rightarrow c=2$ ба $c<2$ бол $f^\prime(c)<0$ тул $c\in[-1;1]$ завсарт буурна. Иймд хамгийн бага утга нь $c=1$ үед $f(1)=-2$ байна.

Сорилго

2016-10-10  Функцийн утга, Тодорхойлогдох муж  2020-03-16 сорил  Функц 

Түлхүүр үгс