Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №5042
$y=2\sqrt{x}$ функцийн графикийн $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулуун $OX$ тэнхлэгийн эерэг чиглэлтэй ямар өнцөг үүсгэх вэ?
A.$15^\circ$ B.$30^\circ$ C.$45^\circ$ D.$60^\circ$ E.$75^\circ$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:59.59%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шүргэгчийн өнцгийн коэффициент нь тухайн абсцисстай цэг дээрх уламжлал бөгөөд энэ нь бидний олох өнцгийн тангестай тэнцүү.
$$(c x^{\alpha})^\prime=c\alpha x^{\alpha-1}$$
Бодолт:$$y=2\sqrt{x}=2x^{\frac12}\Rightarrow y^\prime = 2\cdot\dfrac12\cdot x^{\frac12-1}=\dfrac{1}{\sqrt{x}}$$
тул $x_0=1$ абсцисстай цэгт татсан шүргэгчийн өнцгийн коэффициент нь $\dfrac{1}{\sqrt{1}}=1$ байна. Өнцгийн коэффициент нь $OX$ тэнхлэгийн эерэг чиглэлтэй үүсгэх өнцгийн тангес тул уг өнцөг нь $45^\circ$ байна.
Сорилго
hw-81-2017-02-22 hw-81-2017-02-10 hw-14-2017-09-01 Функц, Уламжлал, Интеграл 1 99 99 тестийн хуулбар Функцийн шинжилгээ 1 уламжлалын хэрэглээ ШҮРГЭГЧ БА НОРМАЛ ШУЛУУН Функц, Уламжлал, Интеграл 1 тестийн хуулбар Уламжлалын хэрэглээ Xолимог тест 4 Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл Уламжлал ulamjlal 11b Уламжлал 11-р анги Уламжлал 11-р анги тестийн хуулбар Уламжлал хэрэглээ Ulamrlal 2025