Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тойрогт багсан хамгийн их талбайтай 4 өнцөгт

$3$ радиустай тойрогт багтсан 4 өнцөгтийн талбай хамгийн ихдээ хэд байх вэ?

A.$6$   B.$12$   C.$18$   D.$30$   E.$36$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:57.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Дөрвөн өнцөгтийн диагоналиудын урт $d_1$, $d_2$ нь диаметрээс хэтрэхгүй байна; Түүнчлэн диагоналиудын хоорондох өнцөг нь $\theta$ бол $S=\dfrac12d_1d_2\sin\theta$ байдаг.
Бодолт:$d_1,d_2\le 2\cdot3=6$ тул $$S=\dfrac12\cdot d_1\cdot d_2\cdot\sin\theta\le18$$ Иймд $\sin\theta=1$ буюу диагоналиуд нь перпендикуляр бөгөөд диаметр (багтсан квадрат) үед хамгийн их талбайтай байна.

Сорилго

2016-10-12  Уламжлал  2020-02-04 сорил  2020.10.22  уламжлал  уламжлалын хэрэглээ  2021-02-17  Анализ 

Түлхүүр үгс