Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Үржвэрийн дүрэм
Цифрүүдийнх нь нийлбэр сондгой байх 5 оронтой тоо хэчнээн байх вэ?
A.$5^5$ B.$5\cdot10^4$ C.$45\cdot 9^4$ D.$45\cdot 10^3$ E.$45\cdot 10^4$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:56.45%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эхний цифр нь 1-9 байх тул 9 боломжтой. Удаах гурван цифрийг нь тус бүр 10 янзаар сонгох боломжтой. Харин сүүлийн цифрийг өмнөх 4 цифрийн нийлбэр тэгш бол сондгой, сондгой бол тэгш байхаар сонгох тул тус бүр 5 боломжтой байна.
Бодолт:Эхний цифрийг 9 янзаар сонгоод түүний араас 2 дахь цифрийг 10 янзаар сонгож болох тул эхний хоёр цифрийг нийт 90 янзаар сонгож болно. 3 дахь цифрийг эхний хоёр нь ямар тоо байхаас үл хамааран 10 янзаар сонгож болох тул эхний гурван цифрийг 900 янзаар, эхний 4 цифрийг 9000 ялгаатай аргаар сонгож болно. Сүүлийн цифрийг 5 янзаар сонгох тул нийт $9\cdot10\cdot10\cdot10\cdot5=45000$ ширхэг цифрүүдийн нийлбэр сондгой 5 оронтой тоо байна.
Сорилго
2016-08-31 Комбинаторик 1 Комбинаторик 000 Комбинаторик Давтлага комбинаторик 4 Комбинаторик Комбинаторик Үржвэрийн зарчим Комбинаторик 1 тестийн хуулбар магадлал Сорил