Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Магадлалын сонгодог тодорхойлолт
Гурван шоог зэрэг хаяхад тэдгээрийн нийлбэр нь $4$ байх магадлалыг ол.
A. $\dfrac{1}{36}$
B. $\dfrac{1}{18}$
C. $\dfrac{1}{54}$
D. $\dfrac{1}{216}$
E. $\dfrac{1}{72}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 64.41%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: I шооны тусах тоог $a$, II шооны тусах тоог $b$, III шооны тусах тоог $c$ гэвэл нийлбэр нь 4 байх дараах 3 боломж байна: $(a,b,c)=(2,1,1)\lor(1,2,1)\lor(1,1,2)$. Нийт боломжийн тоо $6^3=216$
Бодолт: $P=\dfrac{\text{Ивээдэг эгэл үзэгдлийн тоо}}{\text{Нийт эгэл үзэгдлийн тоо}}=\dfrac{3}{216}=\dfrac{1}{72}$.
Сорилго
2016-10-05
Магадлал, Статистик 1
Сонгодог магадлал
Магадлал, Статистик 1 тестийн хуулбар
13.1. Магадлал, Статистик