Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Ижил өндөртэй гурвалжнуудын талбайн харьцаа
$\triangle ABC$-ийн $AB=5$, $AC=12$, $BC=13$ байв. Хэрэв $D$ нь $A$ оройн биссектрисийн суурь бол $ABD$ гурвалжны талбайг ол.
A.$\dfrac{150}{17}$ B.$8$ C.$7$ D.$10$ E.$\dfrac{25}{3}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.80%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$ABC$ гурвалжны талбайг ол. Биссектрисийн чанар ёсоор $$\dfrac{BD}{AB}=\dfrac{DC}{AC}$$ байна. Ижил өндөртэй гурвалжнуудын талбайн харьцаа нь сууриудын харьцаатай тэнцүү байдгийг ашигла.
Бодолт:$5^2+12^2=13^2$ тул $ABC$ нь тэгш өнцөгт гурвалжин ба талбай нь $$S_{\triangle ABC}=\dfrac{5\cdot 12}{2}=30$$
байна. Биссектрисийн чанар ёсоор
$$\dfrac{BD}{AB}=\dfrac{DC}{AC}=\dfrac{BD+DC}{AB+AC}=\dfrac{BC}{AB+AC}=\dfrac{13}{17}$$
тул $ABD$, $ABC$ гурвалжнууд нь ижил өндөртэй гурвалжнууд тул
$$\dfrac{S_{\triangle ABD}}{S_{\triangle ABC}}=\dfrac{BD}{BC}=\dfrac{\frac{13}{17}\cdot AB}{BC}=\dfrac{\frac{13}{17}\cdot 5}{13}=\dfrac{5}{17}$$
болно. Эндээс $S_{\triangle ABD}=\dfrac{5}{17}\cdot 30=\dfrac{150}{17}$ болов.
Сорилго
2016-09-03 Гурвалжны талбай Хавтгайн геометр 1 Corilgo 2020 оны 3 сарын 23 Хувилбар 15 Corilgo тестийн хуулбар Гурвалжны талбай Гурвалжны биссектрис Хавтгайн геометр Биссектрис Гурвалжны талбай Гурвалжны биссектрисс Гурвалжны талбай Хавтгайн геометр 1 тестийн хуулбар Гурвалжныг бодох, зуны сургалт Геометр 07.1. Гурвалжныг бодох 2, зуны сургалт 2023 Геометр тойм Геометр