Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дирихлейн зарчим

Хайрцагт $8$ хар, $9$ шар, $5$ ногоон бөмбөг байв. Тэгвэл таамгаар авсан бөмбөгөнд ижил өнгийн бөмбөг заавал орсон байхаар хамгийн багадаа хэдийг авах хэрэгтэй вэ?

A.$2$   B.$22$   C.$4$   D.$14$   E.$3$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.11%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар:Дирихлейн зарчим ашигла:

$n+1$ туулайг $n$ торонд дурын аргаар хийхэд дор хаяж 2 туулай орсон тор заавал олдоно.
Бодолт:3 бөмбөг авахад тэдгээр нь хар, шар, ногоон байж болох тул заавал ижилхэн байх албагүй. Иймд дор хаяж 4 ширхэг бөмбөг авах шаардлагатай. 3 өөр өнгийн (тор) 4 бөмбөг (туулай) дотор Дирихлейн зарчмаар ижил өнгийн хоёр бөмбөг заавал олдоно.

Сорилго

2016-10-10  hw-81-2017-02-22  hw-81-2017-05-25  ЭЕШ-ийн сорилго A-хувилбар  Дискрет мат, Семинар №05  математик115  сорилго 2  сорилго 2 тестийн хуулбар  сорилго 2 тестийн хуулбар  сорилго 2 тестийн хуулбар тестийн хуулбар  2020 комбинаторик  Комбинаторикийн элдэв бодлогууд  2021.05.29 

Түлхүүр үгс