Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хамтын ажил
Хоёр ажилчин хамтдаа $6$ цаг хийх ажлыг нэг нь $18$ цагт хийж дуусгасан бол уг ажлыг нөгөө ажилчин нь дангаараа хэдэн цагт хийж дуусгах вэ?
A. $8$
B. $12$
C. $6$
D. $9$
E. $36$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 59.68%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нийлээд ажиллавал 1-р ажилчнаас $\dfrac{18}{6}=3$ дахин хурдан ажиллана. 2 дахь ажилчин 1-р ажилчнаас хэд дахин хурдан бэ?
Бодолт: 2-р ажилчин 1-р ажилчнаас $k$ дахин хурдан гэвэл $1+k=3\Rightarrow k=2$ байна. Иймд 2-р ажилчин дангаараа $\dfrac{18}{2}=9$ цагт хийж дуусгана.
Сорилго
2016-12-19
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1
2020-02-18 сорил
2020-03 sar
2020-03-23
2020-04-02 soril
Чанарын үнэлгээ
Чанарын үнэлгээ Сорил В хувилбар
12-р анги Математик Сорил В хувилбар
"Цэгц билиг " сорилго
Өгүүлбэртэй бодлого
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1 тестийн хуулбар
Өгүүлбэртэй бодлого
Оношилгоо