Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрүүдийн үржвэрийн хамгийн их утга

$\overline{xyy}$ тооны цифрүүдийн нийлбэр нь $15$ бол $x\cdot y$ тооны хамгийн их утгыг ол.

A.7   B.18   C.27   D.28   E.29  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.38%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Цифрүүдийн нийлбэр нь $x+2y=15$ байна. Энэ тэгшитгэлийн натурал шийдүүд дотроос хамгийн ихийг нь сонгоно.
Бодолт:$x+2y=15$ тэгшитгэл $(1;7)$, $(3;6)$, $(5;5)$, $(7;4)$, $(9;3)$ гэсэн натурал шийдүүдтэй. Эдгээрээс үржвэр нь хамгийн их байх $7\cdot 4=28$ нь хамгийн их байна.

Сорилго

2016-03-14  математик108  бие даалт 8  8-р анги Шалгалт  Ерөнхий давтлага 8-9-р анги 

Түлхүүр үгс