Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №5110

$g(x)=f(x+a)+2b$ бол $f(x)$ функцийн график нь $g(x)$ функцийн графикийг ямар векторын дагуу зөөхөд гарах вэ?

A. $\vec{p}=(a;2b)$   B. $\vec{p}=(-a;2b)$   C. $\vec{p}=(a;-2b)$   D. $\vec{p}=(-a;-2b)$   E. $\vec{p}=(2a;b)$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 17.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $g(x)=f(x-a)+b$ бол $g(x)$-ийн график нь $f(x)$ функцийн графикийг $\vec{p}=(a;b)$ векторын дагуу зөөхөд гардаг. Иймд $f(x)$-ийн график нь $g(x)$-ийн графикийг үүний эсрэг чиглэл буюу $-\vec{p}=(-a;-b)$ векторын дагуу зөөхөд гарна. Үүнийг тухайн тохиолдолд $f(x)=x^2$ функц дээр харахад хялбар байдаг. $g(x)=(x-a)^2+b$ функцийн оройн цэг нь $(a;b)$, $f(x)$-ийн оройн цэг $(0;0)$ байх ба оройн цэгийн шилжилт нь аль чиглэлд шилжихийг заана.
Бодолт: Манай тохиолдолд $g(x)=f(x-(-a))+2b$ тул $-(-a;2b)=(a;-2b)$ векторын дагуу $g(x)$-ийг зөөхөд $f(x)$ гарна.

Сорилго

Сорилго 2019 №2А  2020-04-09 сорил  ФУНКЦ БА ГРАФИК  Квадрат тэгшитгэл, квадрат функц, түүний хэрэглээ  Функц 

Түлхүүр үгс