Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Галт тэрэгний хурд

Ачааны галт тэрэг $A$ хотоос $B$ хот хүрэх замын дунд очоод 30 минут саатжээ. Галт тэрэг $B$ хотод хугацаандаа амжиж очихын тулд хурдаа 5 км/цаг-аар нэмэгдүүлж дахин 3 цаг яваад $B$ хотод хүрчээ. Галт тэрэг анх ямар хурдаар явахаар төлөвлөсөн бэ?

A.15 км/цаг   B.20 км/цаг   C.25 км/цаг   D.30 км/цаг   E.35 км/цаг  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:75.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:30 минут явах замаа 5 км/цаг хурдаар 3 цаг явна.
Бодолт:30 минут явах замаа 5 км/цаг хурдаар 3 цаг явах тул $\dfrac{1}{2}$ цагт $5\cdot 3=15$ км явахаар төлөвлөж байжээ. Иймд $30$ км/цаг хурдтай явахаар төлөвлөж байжээ.

Сорилго

2016-09-17 

Түлхүүр үгс