Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Призм ба пирамидын эзлэхүүн

$ABCA_1B_1C_1$ шулуун призмийн $ABC$ суурийн талбай нь 8, өндөр 6 байв. $AA_1$, $BB_1$ ирмэгүүдийн дундаж цэгүүд нь харгалзан $M$ ба $N$ бол

  1. Призмийн эзлэхүүн $\fbox{ab}$;
  2. $CABNM$ пирамидын эзлэхүүн $\fbox{cd}$;
  3. Призм дотор санамсаргүйгээр цэг сонгоход тэр нь $CABMN$ пирамид дотор байх магадлал $\dfrac{1}{\fbox{e}}$ байна.

ab = 48
cd = 16
e = 3

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 50.86%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
  1. Призмийн эзлэхүүн $V=Sh$.
  2. Пирамидын эзлэхүүн $V=\dfrac13Sh$.
  3. Геометр магадалал ашиглан бод.
Бодолт:
  1. $V=Sh=8\cdot 6=48$.
  2. $CC_1$ талын дундаж цэгийг $K$ гэвэл $ABCMNK$ призмийн эзлэхүүн $\dfrac{48}{2}=24$ байна. $C$ оройтой $MNK$ суурьтай пирамидын эзлэхүүн нь $V_1=\dfrac13 S\cdot\dfrac{h}{2}=8$ байна. Иймд $CABMN$ пирамидын зэлэхүүн $24-8=16$.
  3. Геометр магадалал ашиглан бодвол $\dfrac{16}{48}=\dfrac{1}{3}$.

Сорилго

2017-05-12  Призм  сорил тест  2021-05-15  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  Пирамид нөхөх тестүүд  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1 тестийн хуулбар  2023-05-29 ЭЕШ СОРИЛ тест 

Түлхүүр үгс