Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
9.1
$a_{100}=-201$, $a_{900}=-1801$ байх арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо аль вэ?
A. $-2n+1$
B. $2n-3$
C. $-2n-1$
D. $-(2n-3)$
E. $2n-1$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 63.41%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: 9.1. Дарааллын (арифметик, геометр прогресс, бусад) ерөнхий гишүүний томьёог бичдэг, рекуррент томьёог таньдаг, шалгадаг.
Бодолт: Арифметик прогрессийн хувьд
$$a_n-a_m=(n-m)d$$
томьёо биелдэг.
$$a_{900}-a_{100}=(900-100)d=-1801-(-201)=-1600$$
тул $d=-2$ байна. Иймд
$$a_n-a_{100}=(n-100)\cdot(-2)\Rightarrow a_n=a_{100}-2n+200$$
тул $a_n=-2n-1$ байна.
Сорилго
2017-04-24
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2
Дараалал
2020-03-23 soril
2020-12-12
2020-12-26
Прогресс
11-р анги сорил 2-1
АРИФМЕТИК ПРОГРЕСС
Арифметик, геометр прогрессийн бодлогууд 05-05
Арифметик, геометр прогрессийн бодлогууд 05-05 тестийн хуулбар
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 2 тестийн хуулбар
Xолимог тест 3
daraala ba progress
4. Дараалал, функц
Арифметик прогресс
Прогресс
2024-6-12