Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хялбар иррационал тэгшитгэл

$\sqrt[3]{-12+\sqrt{8+x}}=-2$ тэгшитгэл бод.

A.$392$   B.$-6$   C.$8$   D.$-84$   E.шийдгүй  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:88.46%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$n$ сондгой натурал тоо бол $a=b\Leftrightarrow a^n=b^n$, тэгш бол $a=b\Rightarrow a^n=b^n$ болохыг ашигла.
Бодолт:$$\sqrt[3]{-12+\sqrt{8+x}}=-2\Leftrightarrow-12+\sqrt{8+x}=(-2)^3\Leftrightarrow$$ $$\sqrt{8+x}=4\Rightarrow 8+x=4^2\Rightarrow x=8$$ байна. Үүнийг тэгшитгэлд орлуулж шалгаж үзвэл $$\sqrt[3]{-12+\sqrt{8+8}}=\sqrt[3]{-12+4}=\sqrt[3]{-8}=-2$$ болох тул шийд болно.

Санамж: Тэгшитгэлийг бодох явцад $\Rightarrow$ байх хувиргалт ашигласан тохиолдолд шийдийг заавал шалгах шаардлагатай.

Сорилго

ШМАС 2  2016-11-10  алгебр  алгебр 

Түлхүүр үгс