Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Шийдүүдийн нийлбэр
$\sqrt{2-x}+\sqrt{x+3}=3$ тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.
A.$-1$ B.$1$ C.$-2$ D.$0$ E.Шийдгүй тэгшитгэл
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Зайлшгүй шийдүүдийг олж нийлбэрийг олно. Хэрвээ тэгшитгэл бодох явцад $f(x)=0\Rightarrow g(x)=0$ хувиргалт хийсэн бол шийдээ олсны дараа заавал анхны тэгшитгэлийн шийд болох эсэхийг шалгах шаардлагатай.
Бодолт:Тэгшитгэлийн 2 талыг квадрат зэрэгт дэвшүүлбэл
$$\sqrt{2-x}+\sqrt{x+3}=3\Rightarrow$$
$$(\sqrt{2-x}+\sqrt{x+3})^2=3^2\Rightarrow$$
$$2-x+2\sqrt{2-x}\sqrt{x+3}+x+3=9\Rightarrow$$
$$\sqrt{6-x-x^2}=2\Rightarrow x^2+x-2=0$$
болно. Эндээс $x_1=1$, $x_2=-2$ болох ба хоёулаа анхны тэгшитгэлийн шийд болно. Иймд нийлбэр нь $1+(-2)=-1$ байна.
Сорилго
ШМАС 2 2017-05-19 Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2 Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2 тестийн хуулбар алгебр алгебр Tuvshin daalgavar 1