Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Шийдийн мужийн талбай
$\left\{\begin{array}{c} y-x \leq 2 \\ x^2+y^2 \leq 4 \end{array}\right.$ мужаар хүрээлэгдэх дүрсийн талбайг ол.
A.$\pi-2$ B.$3\pi+2$ C.$2\pi+2$ D.$4\pi-2$ E.$3\pi-2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:26.32%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Шийдийн мужийг зураад гарсан дүрсийн талбайг ол.
$x^2+y^2\le 4$-ийн шийдийн муж нь координатын эх дээр төвтэй 2 радиустай дугуйн дотоод хэсэг, $y-x\le 2$-ийн шийдийн муж нь $y=x+2$ шулуунаас доош орших хавтгайн хэсэг байна.
Бодолт:Шийдийн мужийг зургаар дүрсэлбэл
байна. Энэ нь 2 радиустай дугуйн $\dfrac34$ хэсэг ба $2$ катеттай адил хажуут тэгш өнцөгт гурвалжинд хуваагдах дүрс тул талбай нь
$$\dfrac34\cdot \pi\cdot 2^2+\dfrac12\cdot 2\cdot 2=3\pi+2$$
байна.

Сорилго
ШМАС 2 2017-05-15 Геометр сэдвийн давтлага 1 Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар Тэнцэтгэл биш 1Б