Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Бодлого №5800
Цилиндрийн хажуу гадаргын дэлгээс нь $48\pi$ талбайтай квадрат байв. Суурийн талбайг ол.
A.$12$ B.$4 \pi$ C.$16$ D.$9 \pi$ E.$12\pi$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:15.32%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хажуу гадаргын дэлгээсийг $a$ талбай квадрат гэвэл талбай нь $a^2=48\pi$ байна. $a$ нь суурийн тойргийн урт болохыг ашиглан бод.
Бодолт:Суурийн тойргийн радиусыг $r$ гэвэл урт нь $a=\sqrt{48\pi}=2\pi r$ байна. Иймд $r=\dfrac{\sqrt{48\pi}}{2\pi}$ байна. Иймд суурийн талбай нь
$$S=\pi r^2=\pi\cdot\left(\dfrac{\sqrt{48\pi}}{2\pi}\right)^2=\pi\cdot\dfrac{48\pi}{4\pi^2}=12$$
Сорилго
ШМАС 2 Огторгуйн геометр 2 Сорилго 2019 №2B 2020-03-31 сорил 2021-01-13 Эргэлтийн бие Цилиндр Цилиндр Огторгуйн геометр 2 тестийн хуулбар 2021-05-20 сорил Цилиндр