Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Конусын хажуу гадаргуу
Конусын суурийн радиус $4$, байгуулагч нь $5$ бол хажуу гадаргуугийн талбайг ол.
A.$12 \pi$ B.$20 \pi$ C.$15 \pi$ D.$40 \pi$ E.$30 \pi$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:77.69%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Суурийн радиус нь $r$, байгуулагч нь $\ell$ байх конусын хажуу гадаргуугийн дэлгээс нь $\ell$ радиустай дугуйн $2\pi r$ урттай нумд харгалзах сектор байна.
$\ell$ радиустай дугуйн талбай $\pi \ell^2$, хүрээний урт нь $2\pi\ell$ тул конусын хажуу гадаргуугийн талбай нь:
$$S_\text{xг}=\dfrac{2\pi r}{2\pi\ell}\cdot \pi \ell^2=\pi r\ell$$
Үүнд $r$ суурийн радуис, $\ell$ байгуулагчийн урт.

Бодолт:$$S_\text{xг}=\pi r\ell=\pi\cdot 4\cdot 5=20\pi$$