Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шийдгүй шугаман тэгшитгэл

$a^2x+2ax+x=1$ тэгшитгэл шийдгүй байхаар $a$ параметрийн утгыг ол.

A.$-2$   B.$0$   C.$-1$   D.$1$   E.$2$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:63.41%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$ax=b$ тэгшитгэл шийдгүй байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $a=0$, $b\neq 1$ байна.
Бодолт:$(a^2+2a+1)x=1$ тэгшитгэл шийдгүй байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $a^2+2a+1=0$ тул $a=-1$ байна. Энэ тохиолдолд өгсөн тэгшитгэл маань $0\cdot x=1$ болох тул ямар ч бодит тоо шийд нь болохгүй.

Сорилго

2016-11-10  Нэмэлт  2020-03-16 Soril  СОРИЛ-7  бие даалт 6  Тэгшитгэл  Тэгшитгэл  алгебр  алгебр 

Түлхүүр үгс