Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шугаман тэгшитгэл шийдтэй байх нөхцөл

$a^2x-4ax+4x=1$ тэгшитгэл шийдгүй байх $a$ параметрийн утгыг ол.

A.$-2$   B.$-1$   C.$0$   D.$1$   E.$2$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:50.90%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$Ax=B$ тэгшитгэл
  1. $A=B=0$ бол төгсгөлгүй олон шийдтэй.
  2. $A\neq0$ бол $x=\dfrac{B}{A}$ гэсэн цор ганц шийдтэй.
  3. $A=0$ ба $B\neq0$ бол шийдгүй байна.
Бодолт:$a^2x-4ax+4x=1\Leftrightarrow (a^2-4a+4)x=1$ тул $a^2-4a+4=0\Leftrightarrow a=2$ үед шийдгүй байна.

Сорилго

2017-06-13  2017-04-25  2017-08-07  Ном тоо тоолол  Нэмэлт  2019 9 ангийн шалгалт  2020-03-16 Soril  бие даалт 6  алгебр  алгебр 

Түлхүүр үгс