Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Квадрат тэгшитгэлийг шинжлэх
$(2x-1)(x+1)=a$ тэгшитгэл шийдгүй байх $a$-ийн утгуудыг ол.
A.$]-\infty;-1[$ B.$]-\infty;-1.2[$ C.$]-\infty;-1.12[$ D.$]-\infty;-1.125[$ E.$]-\infty;+\infty[$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.94%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$$(2x-1)(x+1)=a\Leftrightarrow 2x^2+x-a-1=0$$
квадрат тэгшитгэлийг шинжил.
Бодолт:$2x^2+x-a-1=0$ тэгшитгэлийн дискреминант нь
$$D=1^2-4\cdot 2\cdot(-a-1)=8a+9$$
байна. Квадрат тэгшитгэл шийдгүй байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $D<0$ тул
$$8a+9<0\Leftrightarrow a<-\dfrac98=-1.125$$
үед тэгшитгэл шийдгүй байна. Иймд $a\in]-\infty;-1.125[$ байна.
Сорилго
2017-01-17 Ном тоо тоолол Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2 2020 оны 3 сарын 2 Хувилбар 6 2020-04-22 soril Параметртэй тэгшитгэл Параметртэй тэгшитгэл Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэл ТЭГШИТГЭЛ Квадрат тэгшитгэл, квадрат функц, түүний хэрэглээ Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 2 тестийн хуулбар Тест-21 Тест-21 тестийн хуулбар Алгебрийн тэгшитгэл 2 тэгшитгэл тэнцэтгэл биш алгебр алгебр Anu Ujin Квадрат Тэгшитгэл, Тэнцэтгэл биш 2022-2023 хичээлийн жил квадрат тэгшитгэл, тэнцэтгэл биш