Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Нөхцөлийг шалгаж хариултыг олох
Арифметик прогресс үүсгэх гурван тооны нийлбэр 30 ба түүний дундах тооноос 4-ийг хасвал геометр прогресс үүсгэх гурван тоо аль вэ?
A. 5, 10, 15
B. 4, 10, 16
C. 1, 9, 25
D. 3, 10, 17
E. 2, 10, 18
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 69.82%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Ийм төрлийн бодлогыг хариунаас бодвол хялбар бөгөөд үр дүнтэй байдаг.
Бодолт: 2, 10, 18 нь нийлбэр нь 30 бөгөөд 8 ялгавартай арифметик прогресс үүсгэнэ. Мөн 2, 6, 18 нь 3 хуваарьтай геометр прогрессийн дараалсан 3 гишүүн болох тул зөв хариулт болж байна.
Сорилго
2016-08-18
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1
Darin 11
ЭЕШ
ГЕОМЕТР ПРОГРЕСС
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1 тестийн хуулбар
daraala ba progress
Прогресс