Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Бодлого №7016
Ямар тооны хувьд $2^x$, $2^{3x+2}$, $2^{6x-8}$ функцүүдийн утга геометр прогрессийн дараалсан гурван гишүүд байх вэ?
A. $8$
B. $0$
C. $10$
D. $12$
E. $15$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 64.09%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $a, b, c$ тоонууд геометр прогрессийн дараалсан гишүүд байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь
$$b^2=ac$$
байдаг.
Бодолт: $2^x$, $2^{3x+2}$, $2^{6x-8}$ геометр прогрессийн дараалсан гишүүд тул
$$(2^{3x+2})^2=2^x\cdot 2^{6x-8}\Leftrightarrow 2(3x+2)=x+6x-8\Leftrightarrow x=12$$
Сорилго
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1
Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 1 тестийн хуулбар
daraala ba progress