Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хоёр машины хоорондох хамгийн бага зай

$A$, $B$-ээс нэгэн зэрэг зурагт заасан чиглэлийн дагуу 2 машин хөдөлжээ. $A$-аас хөдөлсөн машины хурд 36 км/цаг, $B$-ээс хөдөлсөн машины хурд 12 км/цаг бөгөөд $A$, $B$-ийн хоорондох зай 130 км бол хэдэн цагийн дараа 2 машины хоорондох зай хамгийн бага байх вэ?

A.$\dfrac{11}4$   B.$\dfrac{12}4$   C.$\dfrac{13}4$   D.$\dfrac34$   E.$\dfrac94$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.06%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Координатын хавтгай оруулж хоёр цэгийн хоорондох зайн томьёо ашигла.
Бодолт:$B=(0,130)$, $A=(0,0)$ гэвэл $t$ цагийн дараа машинуудын координатууд нь $(0,130-36t)$ ба $(12t,0)$ байна. Эдгээрийн хоорондох зайн квадрат нь $$S^2(t)=(12t-0)^2+(0-130+36t)^2\Rightarrow$$ $$=1440t^2-9360t+16900$$ нь $2\cdot 1440t-9360=0$ буюу $t=\dfrac{9360}{2880}=\dfrac{13}{4}$ үед хамгийн бага утгаа авах тул $\dfrac{13}{4}$ цагийн дараа хоёр машины хоорондох зай хамгийн бага байжээ.

Сорилго

hw-55-2016-05-02  2016-05-16  ШАЛГАЛТ  Уламжлал  Уламжлалын хэрэглээ А  уламжлал  Сант 12 анги тест А  Сант 12 анги тест B  AAC6 mathematik  ASK Y free test 

Түлхүүр үгс