Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Коэффициентүүдийн алгебр нийлбэр

$(1-2x+3y)^{30}$ биномын коэффициентүүдийн алгебр нийлбэр аль вэ?

A.$3^{30}$   B.$1$   C.$2^{30}$   D.$5^{30}$   E.$6^{30}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:75.86%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Аливаа олон гишүүнтийн коэффициентүүдийн алгебр нийлбэр нь уг олон гишүүнтийн бүх чөлөөт хувьсагчид нь 1-тэй тэнцүү байх үеийн утга байна.
Бодолт:Бидний олох нийлбэр нь $x=y=1$ үеийн утга тул $$(1-2\cdot 1+3\cdot 1)^{30}=2^{30}$$

Сорилго

2017-02-07  2020-03-12 сорил  2020-03-23 сорил  Полином задаргаа  Бином  Бином 

Түлхүүр үгс