Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Биномын ерөнхий гишүүний томьёо

$\Bigl(2x^3-\dfrac1{4x^2}\Bigr)^9$ биномын эхнээсээ 4-р гишүүн аль вэ?

A.$-84x^{12}$   B.$168x^{18}$   C.$-168x^{18}$   D.$84x^{12}$   E.$-32x^{18}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:49.09%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$(x+y)^n$ биномын $k+1$-дүгээр гишүүний томьёо: $$T_{k+1}=C_n^k x^{n-k}y^k$$
Бодолт:$k+1=4\Rightarrow k=3$ тул $$T_4=C_9^3(2x^3)^{9-3}\left(-\dfrac1{4x^2}\right)^3=-\dfrac{9!}{3!\cdot 6!}\cdot(2^6 x^{18})\cdot\dfrac{1}{4^3x^6}=-84x^{12}$$

Сорилго

2017-01-23  2020-03-28 сорил  2020-05-06  ЭЕШ-ын бэлтгэл  ЭЕШ-ын бэлтгэл тестийн хуулбар  Бином  2021-01-18  Бином  Бином задаргаа  Бином  Мягмарсүрэн  Бином  Бином задаргаа  ЭЕШ бином  Бином 

Түлхүүр үгс