Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл
ДААЛГАВАР гэдэг үгийн үсгүүдийг бүх боломжоор нь сэлгэж утгатай, утгагүй үг зохиох боломжийн тоо хэд вэ?
A.$9!$ B.$6!$ C.$\dfrac{9!}{4!}$ D.$4\cdot 5!$ E.$\dfrac{9!}{5!}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:73.58%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a_1,a_2,\dots,a_k$ үсгүүд тус бүр $n_1,n_2,\dots,n_k$ орсон үгийн үсгүүдийн байрыг солих замаар нийт $$P(n_1,n_2,\dots,n_k)=\dfrac{(n_1+n_2+\dots+n_k)!}{n_1!\cdot n_2!\cdot\ldots \cdot n_k!}$$ ялгаатай үг зохиож болдог.
Бодолт:д, л, г, в, р үсэг тус бүр 1 удаа, а үсэг 4 удаа орсон тул $$P(1,1,1,1,1,4)=\dfrac{9!}{(1!)^4 4!}=\dfrac{9!}{4!}$$ байна.